Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-25
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул, Ц.Сайхантуяа
Буржгар од ХХК-ий нэхэмжлэлтэй, ТЕГ-ТУБ нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.


11:00
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн Х.Батдоржийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.13-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

15:00
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Билэгт багана ХХК-ий нэхэмжлэлтэй, ХААГ-т холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

16:00
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн Б.Мандахгэрэлийн нэхэмжлэлтэй, ОБЕГ-ын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрын 11 цаг 00 минутад хийхээр товлов.
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

16:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Иргэн Б.Ренчиндоржийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн Ш.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, УБХЗ бөгөөд ЗААП-д холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрын 11 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Н.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, БЗД-ЗД,НЗД-д холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

 

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Жигүүр Хөлөг нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газар, УБЕГ-т холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 08 цаг 40 минутад хийхээр товлов.

13:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Таван богд ХХК-ий нэхэмжлэлтэй, ГТЕГ-УГОХГ-УБ нарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Д.Отгонтамирын нэхэмжлэлтэй, ЦЕГ-ын даргад холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

12:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
МЦМ-ний нэхэмжлэлтэй, ТЕГ-д холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.


 

Оруулсан 2016-08-22 11:13:52
Үзсэн 95

Хэвлэх | Буцах