Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-23
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Мягмар гариг

                                                  2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим                                                                                                           

Эхлэх: 09.00 цаг                                                                       

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Жалбаажамц, Б.Бат-Эрдэнэ, О.Төмөрчөдөр, Э.Пүрэв-Очир нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Д.Ширэндэвийн бичсэн эсэргүүцэлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.                                               

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Ууганбаатар, Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/ шүүх хуралдаанд ялтан Г.Төмөрчөдөр онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.                    

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр шүүгчийн захирамжтай, М.Батсүхэд ялын тэгшитгэлд хамруулах тухай материалыг прокурор Б.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцэлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжиä ººð÷ëºëò îðóóëæ, ялтан М.Батсүхийг нэн даруй суллахаар шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун. 

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар шүүгчийн захирамжтай, Г.Бямбасанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцэлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун. 

 

Тойм гаргасан: Зохион байгуулагч Л.Оюунгэрэл

Оруулсан 2016-08-23 13:08:10
Үзсэн 112

Хэвлэх | Буцах