Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-23
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 10 цаг 00 минут

Д.Батбаярын нэхэмжлэлтэй Б.Нармандах, Б.Отгонбаяр нарт холбогдох ”5.970.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

2. 10 цаг 00 минут

Д.Баянжаргалын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Захирагчийн албанд холбогдох ”Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай гомдлыг хянан хэлэлцээд гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

3. 11 цаг 00 минут

Ш.Оюунбилэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

4. 11 цаг 30 минут

М.Буянжаргал, А.Долгормаа, Д.Ганпүрэв нарын нэхэмжлэлтэй М.Бат-Очирт холбогдох “Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

5. 11 цаг 20 минут

Л.Лхамаагийн хүсэлттэй “Баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунагалагмаа

6. 11 цаг 30 минут

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй Ти Эн Цэ ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунагалагмаа

7. 14:00 цаг

Э.Цэндийн хүсэлттэй “Эцэг тогтоолгох” тухай хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

Шүүх хуралдааны тойм гаргасан

нарийн бичиг Г.Хулан 

Оруулсан 2016-08-23 13:57:05
Үзсэн 107

Хэвлэх | Буцах