Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-31
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн Ю.Цолмонгийн нэхэмжлэлтэй, НХХЯаманд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж шийдвэрлэв.


10:30
Даргалагч: Шүүгч Ц.Батсүрэн, /Ц.Одмаа/
Капитал банкны нэхэмжлэлтэй, ОӨУБЕГ-т холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-д дугаар зүйлийг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Батсүрэн, /Ц.Одмаа/
Иргэн Б.Мандахын нэхэмжлэлтэй, НХГБХГ-н даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Чинтөгс ХХК-ий нэхэмжлэлтэй, АМГ-н КХ-т холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

14:30
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Шимт газар ХХК-ий нэхэмжлэлтэй, НХААГ, НЗД-д холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
Иргэн В.Ганбатын нэхэмжлэлтэй, актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

08:40
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн Э.Анарын нэхэмжлэлтэй, ТУБ Х.Сэлэнгэд холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2, 31.6, 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээд татах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдов.

09:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул, /А.Насандэлгэр/
Түшиг ХХК-ий нэхэмжлэлтэй, ТУБ-д холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

10:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Очирням ХХК-ий нэхэмжлэлтэй, УБСЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул, /А.Насандэлгэр/
Т.Сосорбарамын нэхэмжлэлтэй, БГД-н НДХ-т холбогдох тэтгэвэрийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
ЧД-н 21 иргэний нэхэмжлэлтэй, НЕТГ-т холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Д.Одмандахын нэхэмжлэлтэй, БД-н ХХ-т холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.13-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Аялал трейд ХХК-ий нэхэмжлэлтэй, БГД-н ТХ-т холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Т.Ганжолоогийн нэхэмжлэлтэй, ШЕЗ-д холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Б.Адъяасүрэн
Иргэн Т.Шинэцэрэгийн нэхэмжлэлтэй, НДЗД, НД-н ӨГХА-т холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Эн Эн Жи Юу ХХК-ий нэхэмжлэлтэй, УБЕГ-т холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
 

Оруулсан 2016-08-29 12:28:44
Үзсэн 90

Хэвлэх | Буцах