Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-16
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Ц.Цэндсүрэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан гэрч асуулгах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Зүмбэр орд өргөө ХХК-ий нэхэмжлэлтэй, Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Оюумаа
Централ эеиа майнинг ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан үзлэг хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн О.Болорцэцэг нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.2-т заасныг нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

10:00
Даргалагч: Шүүгч Ц.Чанцалням
Ноёд констракшн ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсэн хэлэлцүүлэгээр Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Азиа мобайл технологи ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн тээврийн газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан үзлэг хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Д.Отгонтамирын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.13-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Б-софт ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

11:30
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
Иргэн Болдтөмөр, Ерөө гол ХХК-ий нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Нарлаг СӨХ-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайран дүүргийн Засаг даргад холбогдох СӨХ-ны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцах, хэргийн оролцогч нары итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

15:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Монгоулд ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 00 минутад хийхээр товлов.

 

Оруулсан 2016-09-12 08:44:11
Үзсэн 122

Хэвлэх | Буцах