Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-19
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Сэлбэ плаза ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


11:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Л.Даваажавын нэхэмжлэлтэй, Нийслэл Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

14:00
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн Т.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэмжлэгчийн актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж, Гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч Д.Халиуна
Иргэн Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 27-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Монгол ёндоо полимер ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагчид холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.3-т заасныг баримтлан нэхэжмлэгчийг шүүх хуралдаанд заавал байлцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Иргэн О.Энхмандахын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д заасныг баримтлан актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

16:30
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Иргэн Т.Доржготов, Д.Оюун нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д заасныг баримтлан актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Г.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

10:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Иргэн П.Энхсайханы нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2, 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням, /Б.Адъяасүрэн/
Хараацайн жигүүр ХХК-ий нэхэмжлэлтэй, Зам, тээвэр хөгжлийн сайдад холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням, /Б.Адъяасүрэн/
Иргэн Д.Болортуяагийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдов.

16:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Г.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн Г.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн А.Энх-Амарын нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэл Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
Иргэн С.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй, МУ-ын Ерөнхий сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн хүсэлт хэлэлцэх ажиллагааг хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д заасныг баримтлан актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

14:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн С.Ганбатын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч Д.Халиуна
Засаг чандмань ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

15:30
Даргалагч: Шүүгч Н.Дуламсүрэн
Иргэн М.Энхтуяа, Д.Билгээ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй хэргийн оролцогч нарыг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

Оруулсан 2016-09-19 09:25:23
Үзсэн 219

Хэвлэх | Буцах