Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-21
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Дорнын бикнес ХХК, Гурил трейд ХХК, Майнинг энд деволопмент ХХК, Нью виздом ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.


10:00
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн Ц.Алтангэрэл, Ц.Алтансүх нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Арт констракшн ХХК-ий нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам, Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Очир орд ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.


2016 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Набд ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Жанхар цамхаг ХХК-ий нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Г.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

15:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Г.Ган-Очирын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

16:30
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Дамдинсүрэн
Иргэн О.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох эс үйлдэхүйн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хамтран хариуцагч татах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.


2016 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Б.Болорчулууны нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Б.Доржбалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Чанцалням
Иргэн Н.Эрдэнэбулганы нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Чанцалням
Ван Сэн Тунгын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

14:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Чанцалням, шүүгч О.Оюунгэрэл
Цахиурт-Ану ХХК-ий нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан шүүх хуралдаанд ирээгүй хэргийн оролцогч нарыг оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн Б.Пэрэнлээсамбуугийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

14:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн Б.Пэрэнлээсамбуугийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн Д.Чинзориг, Ч.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Хазаарбат ХХК-ий нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:    
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг баримтлан актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

16:30
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Мөнгөн маргад ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Оруулсан 2016-09-19 09:26:17
Үзсэн 101

Хэвлэх | Буцах