Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-29
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн “I” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.


13:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч М.Батзориг
Мария Суилигийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасныг баримтлан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Иргэн Ю.Энхтуулын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.13-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Монголын төмөр зам ТӨХК-ий нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

14:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Иргэн Ч.Бумбаярын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д заасныг баримтлан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Иргэн Г.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох сонгуулийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Иргэн Н.Эрдэнэбулганы нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Оюунгэрэл, шүүгч С.Төмөрбат
Монгол шпагети ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

13:30
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Лошшур ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэмжлэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэрт гуравдагч этгээд гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилж шийдвэрлэв.

15:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Дархан бор хужир ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Хазаарбат ХХК-ий нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний жанжин штабт холбогдох тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.13-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2016 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч Л.Батбаатар
 Д.Ариунболд нарын 3 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох сонгуулийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Оруулсан 2016-09-19 09:29:43
Үзсэн 124

Хэвлэх | Буцах