Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-30
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн “I” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч Б.Адъяасүрэн
Чинхуа мак нарийн сурайт ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.13-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


10:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Тайгам-Алтай ХХК-ий нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Чанцалням
Немон ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагчид холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

14:30
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Магнай дисковери ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Азийн-Эрдэнэ ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Иргэн Ц.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хэргийн оролцогч нарт эвлэрэх хугацаа олгож шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Централ эшиа майнинг ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Иргэн Б.Хулангийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Иргэн А.Энх-Амар нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.
10:00
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
Иргэн С.Оргилын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
Иргэн М.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хотын Цагдаагийн газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.

11:30
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
Зүлэгт булаг ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутад хийхээр товлов.

16:30
Даргалагч: Шүүгч Л.Батбаатар
Иргэн Х.Энхсайханы нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох сонгуулийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг удирлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Оруулсан 2016-09-19 09:30:02
Үзсэн 154

Хэвлэх | Буцах