Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-16
Шүүх Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм

2016.06.16                                                                      №1                                                              Сүхбаатар

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдоржийн гаргасан 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн гомдлоор Мэндбаярын Батсүрэнд /Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйл/ холбогдох захиргааны зөрчлийн тухай материалыг шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэж шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Батаагийн Эрдэнэбаатарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/ холбогдох  эрүүгийн хэргийг шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэнгийн даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 54 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Мэндбаярын Батцэнгэлд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/ холбогдох  эрүүгийн хэргийг шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

4. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ч.Ганболд, П.Батболд нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

5. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж шийдвэрлэж шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Жигмэддоржийн Эрдэнэбаатарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3/ холбогдох  эрүүгийн хэргийг шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичиг: Э.Ундрам

Оруулсан 2016-09-21 19:58:44
Үзсэн 125

Хэвлэх | Буцах