Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-17
Шүүх Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 17ы өдөр хянан хэлэлцсэн

иргэний хэргийн шүүх хуралдааны тойм

2016.06.17                                                                         №2                                                                 Сүхбаатар

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 тоот шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн  хариуцагч Д.Золбаярын давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Ё.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй, Д.Золбаярт холбогдох “6.150.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: хариуцагч Д.Золбаярын гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Г.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 134 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор Б.Мөнхжаргал, Я.Уранчимэг нарын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох “7.383.200 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:30 цагт хянан хэлэлцэхээр товлов.

3. Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч М.Гансүх нарын давж заалдах гомдлоор “эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаярын даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй Ц.Сампилноровт холбогдох  “2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, “Гоё” байрны 08 тоот орон сууцыг буцаан авах, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь 1 дүгээр баг, “Гоё” байрны 08 тоот орон сууцыг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэнэ гэв.

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

5. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбаатар даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор С.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох  “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сонгон шалгаруулалт болон сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэнэ гэв.

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

6. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Л.Соёлмаа, Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 267 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах гомдлоор Х.Нямтулгын нэхэмжлэлтэй, Б.Амаржаргал, Ц.Тулга нарт холбогдох  “гэм хорын хохирол 2.105.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэнэ гэв.

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

7. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Д.Хишигсүрэнгийн давж заалдах гомдлоор Э.Амаржаргал, А.Сэлэнгэ нарын нэхэмжлэлтэй, Д.Хишигсүрэнд холбогдох  “6085000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэнэ гэв.

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Н.Баясгалан, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын давж заалдах гомдлоор Ч.Цолмонцагааны нэхэмжлэлтэй, Н.Баясгалан, П.Сонинбаяр нарт холбогдох “Түрээсийн төлбөр 3.768.750 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага замын зардал 215.000, бүгд 3.983.750 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэнэ гэв.

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

9. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор С.Өлзийцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Д.Төрд холбогдох “Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” тухай иргэний хэргийг иргэний хэргийг шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэнэ гэв.

Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичиг: Э.Ундрам

 

Оруулсан 2016-09-21 20:00:58
Үзсэн 103

Хэвлэх | Буцах