Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-15
Шүүх Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Н.Хосбаярт холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл, хүү, нотариатын төлбөр 18 635 851 /арван найман сая зургаан зуун гучин таван мянга найман зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 135 851 /хоёр сая нэг зуун гучин таван мянга найман зуун тавин нэг/ төгрөгөөр багасгаж,

хариуцагч нь 16 500 000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд, сар бүрийн 15-нд 1 375 000 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

Тойм бичсэн: Шүүгчийн туслах Г.Билгүүнбаяр

Оруулсан 2016-09-22 09:11:11
Үзсэн 68

Хэвлэх | Буцах