Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-20
Шүүх Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цэцэгмаа, Н.Бүдханд, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Наранбаатар нарт холбогдох  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүгдэгч Н.Бүдхандыг эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 02 /хоёр/ жилээр тогтоон, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Н.Бүдхандад оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулж, ял хойшлуулсан хугацаанд түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасан байна. 

Тойм бичсэн: Шүүгчийн туслах Б.Нандинчулуун

Оруулсан 2016-09-27 13:57:54
Үзсэн 69

Хэвлэх | Буцах