Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-27
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 9 дүгээр сарын 27ы өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                    

Эхлэх: 09.00 цаг                                                                                 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой, М.Энхтайванд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан М.Энхтайван, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, С.Дашбалбар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан М.Энхтайван онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.                                             

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.                           

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой, А.Насантогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан А.Насантогтох, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан А.Насантогтох онлайнаар оролцсон/

Шүүхийн тогтоолд: “…Ялтан А.Насантогтохын өмгөөлөгч З.Хүрэлсүх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсээр атлаа тус шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, ялтны өмгөөлөгч З.Хүрэлсүх нь давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа дурдсан, мөн ялтан А.Насантогтох нь тус шүүх хуралдаанд Цагдан хорих 461 дүгээр хорих ангиас цахим сүлжээгээр оролцохдоо өөрийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ялтны өмгөөлөгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааны ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл хойшлуулсан. 

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун. 

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Долгорсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Долгорсүрэн, иргэний хариуцагч Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын  гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Б.Долгорсүрэн онлайнаар оролцсон/

Шүүхийн тогтоолд: “…Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлтийг тус давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх ба тэрээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Нямсүрэнгийн Гансүхийн сонгуулийн ажилд хуульч, менежерээр ажиллаж байгаа эсэхээ нотлосон баримтыг ирүүлээгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс уг хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар түүний өмгөөлөгч авах эрхийг эдлүүлж, өмгөөлөгчтэй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулан хэргийг хянан шийдвэрлэх үүднээс шүүх хуралдааны ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл хойшлуулсан. 

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг.

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2016-09-28 11:52:52
Үзсэн 152

Хэвлэх | Буцах