Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-28
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09 цаг 00 минут

Д.Оюуны хүсэлттэй ‘Ажиллаж байсан байдал тогтоолгох’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

2. 09 цаг 30 минут

Д.Оюунчимэгийн гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 5130 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа

3. 10 цаг 00 минут

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын нэхэмжлэлтэй, Ж.Алтанхуягт холбогдох ’21.283.260 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь

4. 10 цаг 00 минут

Ш. Лхагвадуламын нэхэмжлэлтэй, МББЛН ХХК-д холбогдох ‘Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээрээ болгуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

5. 14 цаг 00 минут

Минж проперти ХХК-ний нэхэмжлэлтэй Ч.Эрдэнэбаярт холбогдох ’14.140.810 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

6. 14 цаг 30 минут

Капитрон банкны нэхэмжлэлтэй, Поликом ХХК-д холбогдох ‘2.332.448.392.15 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

7. 14 цаг 30 минут

Элит хөгжил ХХК-ний нэхэмжлэлтэй, Д.Бямбацогтод холбогдох ’51.000.000 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

8. 15 цаг 00 минут

Минж проперти ХХК-ний нэхэмжлэлтэй, Д.Тодхүрэлд холбогдох ‘9.347.215 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

9. 16 цаг 00 минут

Т.Гансүхийн нэхэмжлэлтэй, Миракллэнд ХХК-д холбогдох ’65.765.132 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

10. 16 цаг 00 минут

З.Бадралын нэхэмжлэлтэй, Д.Бямбацогт, А.Баттогтуур нарт холбогдох ‘Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

11. 17 цаг 00 минут

Монголын цахилгаан холбоо ХК-ний нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн засаг даргад холбогдох ’21.500.000 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

Оруулсан 2016-09-29 10:06:44
Үзсэн 59

Хэвлэх | Буцах