Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-31
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минутаас:

 

1. “БҮБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/570, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/62 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг хуучин тээврийн товчооны өмнө хэсэгт байрлах газарт “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт”-ыг дахин явуулах шийдвэр гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн  шаардлага бүхий захиргааны хэрэг

                       

Илтгэгч: Шүүгч П.Ууганцэцэг

 

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 96.3 дахь хэсэгт заасныг баримтлан “БҮБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

 

Оруулсан 2016-09-29 15:26:51
Үзсэн 66

Хэвлэх | Буцах