Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-29
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 9 дүгээр сарын 29ий өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                         

Эхлэх: 09.00 цаг                                                                                 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Од-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Од-Очирын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.                                                     

2. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар шүүхийн тогтоолтой, Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурор М.Гэрэлбадрахын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.                          

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ц.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

 Шүүхийн тогтоолд: “…Хохирогч Ц.Эрдэнэбаатараас “…Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан байгаа ба бие эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул дээрх байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны  ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулсан. 

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжтай, М.Мандуулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  ирүүлсэн хэргийг прокурор Ц.Сүхбатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ. 

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Сүхболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Сүхболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ. 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                             

Эхлэх: 09.00 цаг                                                                                

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Батбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ц.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.                                                                                              

2. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Бат-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Алтанхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Алтанхуягийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Мягмаржав, Д.Амаржаргал, С.Чулуунцэцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 147 дугаар зүйлийн 147.2, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Ялтан Д.Амаржаргал нь төлбөрийн чадваргүй, хэлгүй, дүлий учир түүний өмгөөлөгчөөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн улсын өмгөөлөгч Б.Батгэрэл томилогдон ажиллаж, түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан боловч тэрээр ажлаасаа гарч, цаашид ялтан Д.Амаржаргалд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй болсноо шүүхэд мэдэгдсэн ба …тус төвөөс ялтан Д.Амаржаргалын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Д.Пүрэвдоржийг томилон ирүүлсэн боловч тэрээр Хуульчдын холбооноос зохион байгуулж буй …сургалтанд оролцож байгаа тул хэргийн материалтай танилцан шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус шүүхэд ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн  авч, шүүх хуралдааны ажиллагааг хойшлуулж, шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар болсон. 

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2016-09-30 10:14:13
Үзсэн 78

Хэвлэх | Буцах