Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-29
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр

09 цаг 30 минут

Б.Буянжаргалын нэхэмжлэлтэй, М.Хавлетад холбогдох ‘1.150.000 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцээд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

10 цаг 00 минут

Л.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй, Б.Дарханбаатар, Э.Бадамхандад холбогдох ’20.000.000 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг түдгэлзүүлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

11 цаг 00 минут

Д.Энхбаярын нэхэмжлэлтэй, Ц.Мөнхнасанд холбогдох ‘Гэм хорын хохирол 6.300.000 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа

14 цаг 30 минут

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй, Дархан гурил тэжээл ХК-д холбогдох ‘7.107.812.000 төгрөг гаргуулах’ тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа

16 цаг 30 минут

Б.Отгонбаяр, Б.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй, Капитал банкинд холбогдох ‘Газрын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай’ иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

Оруулсан 2016-10-01 16:44:01
Үзсэн 61

Хэвлэх | Буцах