Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-08-18
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Иргэн Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлтэй

хэргийн тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Зоригтбаатар даргалж, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан, Мэргэжлийн хяналтын даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хууль бус акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хугацааны цалин 1 850 000 төгрөгийг гаргуулахыг даалгах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай Ц.Мягмарбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Мягмарбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярсайхан нар ирсэн байна. Шүүхэд өөр дуудсан хүнгүйДаргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүхийн шийдвэр гарч байна гээд шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгоход Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.14 заасныг удирдлаган болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн улсын орлогод хэвээр үлдээж байна гэснээр шүүх хуралдааныг 16 цаг 30 минутанд хаав.

Оруулсан 2016-10-03 03:24:21
Үзсэн 70

Хэвлэх | Буцах