Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-04-08
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Сансари ХХК-ний нэхэмжлэлтэй

хэргийн тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, шүүгч Ч.Одсүрэн, Д.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч Сансари ХХК-ний гүйцэтгэх захирал А.Цогтмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч А.Тэгшмандал, гуравдагч этгээд Д.Дамдинпүрэв, Б.Банзрагч, Д.Баярсайхан, Д.Ариунбаяр, Н.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, иргэдийн төлөөлөгч Н.Хажидмаа нарыг оролцуулан, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 09-ны А/167 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Батсүмбэр сумын Засаг даргад Сансари ХХК-д 100 га газрыг байгаль орчны тухай хууль, усны тухай хуульд нийцүүлэн тус компаний газар эзэмших эрхийг гэрчилгээг шинэчлэн олгох, газрыг актаар хүлээлгэн өгөх, олгогдсон газрыг газар дээр тэмдэглэх, координатжуулах, тэдгээрийн кдастрын зургийг бүртүүлэхийг даалгуулах тухай Сансари ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.Нарийн бичгийн даргаас: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Сансари ХХК-ний гүйцэтгэх захирал А.Цогтмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Давааням, хариуцагчийн өмгөөлөгч А.Тэгшмандал, гуравдагч этгээд Д.Дамдинпүрэв, Б.Банзрагч, Д.Баярсайхан, Д.Ариунбаяр,Н.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун, иргэдийн төлөөлөгч Н.Хажидмаа нар ирсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд нар шүүх хуралдаанд давхацсан тус шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Шүүхэд өөр дуудсан хүнгүй гэв.

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шийдвэр гарч байна гээд тогтоох хэсгийг уншиж танилцуулахад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл 70.2.8 зааснаар зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна гэснээр шүүх хуралдааныг 16 цаг 20 минутанд хаав.

 

Оруулсан 2016-10-03 03:36:23
Үзсэн 134

Хэвлэх | Буцах