Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-04-07
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

өв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн

хурлын төлөөлөгч Ц.Сономцэрэнгийн нэхэмжлэлтэй

хэргийн тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгч Ц.Сономцэрэн, хариуцагч Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Хасбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэгийг оролцуулан, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхийг даалгах тухай Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Сономцэрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Сономцэрэн, хариуцагч Х.Хасбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг нар ирсэн байна. Шүүхэд өөр дуудсан хүнгүй гэв.

Даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүхийн шийдвэр гарч байна гээд тогтоох хэсгийг уншиж танилцуулахад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл 70.2.9 заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэснээр шүүх хуралдааныг 15 цаг 30 минутанд хаав.

 

Оруулсан 2016-10-03 03:37:21
Үзсэн 115

Хэвлэх | Буцах