Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-03
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцсэн эрүүгийн шүүх хуралдааны тойм

2016.10.03                                        №30                                        Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Энхжаргалын бичсэн давж заалдах гомдлоор Ножоогийн Тунгалаг, Ножоогийн Энхжаргал нарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг зааснаар Ножоогийн Тунгалагт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг удирдлага болгон ялтан Н.Тунгалаг, Н.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны бичсэн давж заалдах гомдлоор Болдын Золбоод /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал шийдвэрлэсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны бичсэн давж заалдах гомдлоор Сүрэнжавын Сансарт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Ц.Амаржаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Хосбаярын бичсэн давж заалдах гомдлоор Бат-Ирээдүйн Хосбаярт /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181.2.1, 181.3/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 85А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч С.Ариунцацралын бичсэн давж заалдах гомдлоор Амгалангийн Энхбаясгалан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/, Дэчингийн Отгонжаргал /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

6. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгчийн бичсэн давж заалдах гомдлоор Батбайгалийн Чингист /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Б.Манлайбаатар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

6

15

5

16

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга     Ц.Туяацэцэг

Оруулсан 2016-10-07 08:46:57
Үзсэн 79

Хэвлэх | Буцах