Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-06
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 10 дугаар сарын 6ы өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                      

Эхлэх: 09.00 цаг                                                                                 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 183 дугаар шүүгчийн захирамжтай, О.Билгүүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.                                               

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ц.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Хохирогч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд “...Миний бие өнөөдрөөс эхлэн хохирогч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Иймд хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хохирогчийн өмгөөлөгч Ю.Батболдыг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж  шүүх хуралдааны ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.                          

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Сугаржаргалд холбогдох холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч О.Сарантунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Жамбалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Х.Жамбалын өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ. 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                            

Эхлэх: 09.00 цаг                                                                              

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал, Б.Чимгээ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Н.Алтантуяа, Д.Түвшинжаргал нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, … прокуророос Д.Түвшинжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,  Д.Түвшинжаргалыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Гансүх.                                                               

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолтой, К.Жанболот, Т.Аныз, Б.Бекболот, Ж.Бердымурат, Ж.Еркебулан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Т.Жаргалсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Гансүх.                                    

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Мягмаржав, Д.Амаржаргал, С.Чулуунцэцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 147 дугаар зүйлийн 147.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ж.Мягмаржавын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Сүхтулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Л.Сүхтулга, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Л.Сүхтулга онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолтой, А.Анхтуяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан А.Анхтуяа, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан А.Анхтуяа онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, …шүүхээс  А.Анхтуяад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзуулж, А.Анхтуяаг нэн даруй суллахаар шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2016-10-07 09:53:06
Үзсэн 152

Хэвлэх | Буцах