Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-07
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 03-наас 2016 оны 10 дугаар сарын 07-ны

 өдрийг хүртэлх шүүх хуралдааны тойм

зуунмод

2016.10.03

  1. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Э.Мөнх-Эрдэнэ, Г.Ганзориг нарт холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж Төв аймгийн Прокурорын байгууллагаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирсний дагуу шүүх хуралдааныг хойшлуулав.
  2. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар Э.Сүхбаатарт холбогдох шүүх хуралдааныг хэлэлцэж иргэдийн төлөөлөгч Мөнхбаатар шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулав.
  3. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар С.Төмөрсүх, С.Гансүх нарт холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж гэрч оролцуулах хүсэлт гаргасны улмаас шүүх хуралдааныг хойшлуулав.
  4. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Ш.Уламбадрахад холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр Ш.Уламбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1.  
  1. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар Ч.Маам, О.Пүрэвдорж нарт холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж Ч.Маам, О.Пүрэвдорж нарт тус бүрт 3 сар 1 хоногийн баривчлах ял оногдуулж, уг баривчлах ялыг эдэлсэн тул шүүх хуралдааны танхимаас суллаж хэргийг шийдвэрлэв.
  2. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Дашнямд холбогдох хэргийг хэлэлцэж хохирогч С.Гүррагчааг шүүх хуралдаанд оролцуулах саналыг улсын яллагчаар гаргаж шүүх хуралдааныг хойшлуулав.
  3. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан, Г.Пүрэвжав нарт холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж шүүгдэгч Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан, Г.Пүрэвжав нарт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мэндсайхан, Л.Мэндсайхан, Г.Пүрэвжав нарт тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж хэргийг шийдвэрлэв.
  4. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнэд холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж, хохирогчийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулав.

 

  1.  
  1. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 181.3 дахь хэсэгт зааснаар Д.Лхагвадорж, Т.Очирцэрэн нарт холбогдох шүүх хуралдааныг хэлэлцэж, иргэдийн төлөөлөгч Н.Гүррагчаа болон хохирогч Д.Эрдэнэбат нарыг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
  2. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутанд Б.Цэрэнбат, Н.Батбаяр, Ц.Лхамсүрэн нарт холбогдох шүүх хуралдааныг хэлэлцэж улсын яллагчаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар хойшлуулав.

2016.10.06

11. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бат-Эрдэнэд холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

12. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхтүвшинд холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж, хэлмэрч шүүх хуралдаанд ирээгүй улмаас шүүх хуралдааныг хойшлуулав.

13. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минутанд О.Хишиг-Очир, З.Гантуяа нарт холбогдох шүүх хуралдааныг хэлэлцэж, прокурорын газраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулав.

2016.10.07

14. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Л.Отгонбаатарт холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нь өвчний улмаас шүүх хуралдааныг хойшлууж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснээр шүүх хуралдааныг хойшлуулав.

15. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Шатархүү, А.Норовдорж нарт холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж шүүгдэгч Г.Шатархүү, А.Норовдорж нарт тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих  ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж хэргийг шийдвэрлэв.

16. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Д.Уранчимэгт холбогдох шүүх хуралдаан хэлэлцэж шүүгдэгч Д.Уранчимэгийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулав.

 

Тойм бичсэн: М.Дөлгөөн

 

 

  1.  
Оруулсан 2016-10-07 19:02:30
Үзсэн 98

Хэвлэх | Буцах