Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-03
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

1. Орхон аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 15 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг

Илтгэгч: Шүүгч П.Ууганцэцэг

Бүрэлдэхүүнд: Шүүгчид Б.Мөнхжаргал

                                           Д.Бүрнээ

                                      

Шийдвэрлэсэн байдал:

 

Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.3, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Ардчилсан намын “2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн нэр бүхий 15 дэвшигчийг бүртгээгүй орхигдуулсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Ардчилсан намаас нэр бүхий 15 нэр дэвшигчийг 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэхийг Орхон аймгийн сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Оруулсан 2016-10-10 17:19:59
Үзсэн 60

Хэвлэх | Буцах