Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-10
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09:00 цаг

Ө.Эрдэнэбатын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: З.Тунгалагмаа

2. 09:30 цаг

Б.Батжаргалын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: З.Тунгалагмаа

3. 10:00

Л.Пагамдоржийн хүсэлттэй “П.Мягмарсүрэнг сураггүй алга болсонд тооцуулах” тухай иргэний хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

4. 10:00 цаг

Дархан Дулааны сүлжээ ТӨХК-ний нэхэмжлэлтэй А.Зоригтбаатарт холбогдох 1.901.087 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлов.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

5. 10:00 цаг

М.Баярчимэгийн нэхэмжлэлтэй Ц.Эрдэнэсайханд холбогдох "Гэрлэлт цуцлах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэлэв.

Даргалагч шүүгч: З.Тунгалагмаа

6. 10:30 цаг

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүсэлттэй “Г.Гомбосүрэнг эрэн сурвалжуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

7. 11:00 цаг

Д.Мэндсайханы нэхэмжлэлтэй Р.Мөнхбатад холбогдох “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэний хэрэг зохигчдын хүсэлтээр хойшлов.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

8. 11:30 цаг

Б.Ганболдын нэхэмжлэлтэй Ч.Нарангэрэл, Б.Батмөнх нарт холбогдох “2.407.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэг хариуцагчийн хүсэлтээр хойшлов.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа

9. 11:30 цаг

Төрийн банкны Дархан-Уул аймгийн салбарын нэхэмжлэлтэй Грийт Полар биэр ХХК, Б.Соёлоо, Л.Банзрагч нарт холбогдох “18.761.041 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: З.Тунгалагмаа

10. 14:30 цаг

Д.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтэст холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: З.Тунгалагмаа

11. 14:30 цаг

С.Сайханбаярын нэхэмжлэлтэй Д.Болдод холбогдох “Худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Алтантуяа  

12. 16:00 цаг

А.Сэлэнгийн нэхэмжлэлтэй Г.Ганбаярт холбогдох 16.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын хүсэлтээр хойшлуулав.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа

13. 17:00 цаг

Хас банкны нэхэмжлэлтэй Д.Мөнхбатад холбогдох 18.268.953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч: Д.Оюундарь

 

Шүүх хуралдааны тойм гаргасан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан 

 

 

 

  

 

 

 

 

 

Оруулсан 2016-10-11 18:02:08
Үзсэн 100

Хэвлэх | Буцах