Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-11
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Мягмар гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                             

Эхлэх: 09.00 цаг                                                                                

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Баярчулуунд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Баярчулуун, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Б.Баярчулуун онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.                                                      

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Гангаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Д.Төрмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Ц.Гангаа онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун.                           

3. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин  хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж  шийдвэрлэв.  

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг.   

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 198 дугаар шүүгчийн захирамжтай, Н.Батсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг прокурор Н.Мөнхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг. 

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Очирбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2, 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Очирбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг. 

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжтай, Ц.Оргилсайханд холбогдох эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлттэй материалыг асран хамгаалагч Ц.Нямсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Б.Зориг. 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                         

Эхлэх: 14.00 цаг                                                                                 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолтой, С.Эрдэнээд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч Ё.Ариунтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.                                               

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолтой, С.Очирсуурьт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан С.Очирсуурь, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа, Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг.                        

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 131 дүгээр шүүгчийн захирамжтай, Ц.Бумцэндэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Т.Уянгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг. 

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Баяр, Э.Энхтулга нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Н.Баяр, түүний өмгөөлөгч А.Нарантуяа, П.Отгонбаяр, Г.Батбаяр, Ц.Цэцэгсүрэн, ялтан Э.Энхтулга, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Н.Баяр, Э.Энхтулга нар онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн. 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2016-10-12 10:02:50
Үзсэн 94

Хэвлэх | Буцах