Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-13
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                          

Эхлэх: 09.00 цаг                                                                                 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 169 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Чингүүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батжаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.                                                                      

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч.                                           

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Г.Маралмаа, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Г.Маралмаа онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.  

Илтгэгч шүүгч: Б.Зориг.   

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Орги, Ч.Энхтөвшин нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Ш.Орги, түүний өмгөөлөгч Д.Ганбат, Г.Хандсүрэн, ялтан Ч.Энхтөвшин, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв. 

Илтгэгч шүүгч: Б.Зориг. 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Пүрэв гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

                                                                                                                     

Эхлэх: 09.00 цаг                                                                               

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Бат-Амгаланд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Бат-Амгалангийн өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр  тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.                                                      

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Наранбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд ялтан Д.Наранбаатар онлайнаар оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр  тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.                          

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ц.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр  тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ.   

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Баярмагнайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг иргэний нэхэмжлэгч Т.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Илтгэгч шүүгч: Д.Гансүх.   

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Хүрэлжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Н.Хүрэлжаргалын өмгөөлөгч Н.Бадамцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв..  

Илтгэгч шүүгч: Д.Гансүх.

 

 

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Түвшинзаяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2016-10-14 08:51:56
Үзсэн 94

Хэвлэх | Буцах