Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-10
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

1. “БҮБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/570, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/62 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг хуучин тээврийн товчооны өмнө хэсэгт байрлах газарт “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт”-ыг дахин явуулах шийдвэр гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн  шаардлага бүхий захиргааны хэрэг

                       

Илтгэгч: Шүүгч Д.Сарангэрэл

 

Шийдвэрлэсэн байдал:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг баримтлан “БҮБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл  хойшлуулсан.

 

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

1. “Жаргалант үйлс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох “Татварын өр нэхэмжилсэн шаардлага болон мэдэгдэх хуудас нь хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг

Илтгэгч: Шүүгч П.Ууганцэцэг

 

Шийдвэрлэсэн байдал:

 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2.1, 31.2.3, 33 дугаар зүйлийн 33.2.3, 33.2.4, 43 дугаар зүйлийн 43.1, 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Оруулсан 2016-10-14 15:15:20
Үзсэн 57

Хэвлэх | Буцах