Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-17
Шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхээр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2016.10.17                                                                                                                             Дархан сум

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1016 дугаар шийдвэртэй, Ариг банкны нэхэмжлэлтэй, Д.Ганболд, Ш.Бямбаа нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

         2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1102 дугаар шийдвэртэй, М.Басанхүүгийн нэхэмжлэлтэй, “Од” цогцолбор сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч М.Басанхүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

         3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1187 дугаар шийдвэртэй, М.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй, Ц.Тунгалагт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан.

          4. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1166 дугаар шийдвэртэй, Ц.Чойжамцын нэхэмжлэлтэй,  Ц.Отгон, Я.Бямбадорж нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлов.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

4

6

4

2

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул

Оруулсан 2016-10-17 15:24:09
Үзсэн 76

Хэвлэх | Буцах