Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-06
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “I” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Иргэн Б.Цэвээндарь, О.Ёндонсамбуугийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргана гэсэн тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.


2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

15:00
Даргалагч: Шүүгч Л.Өлзийсайхан
Мига-Эрин ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр, /Ц.Мөнхзул/
Иргэн Б.Мандахгэрэлийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

15:00
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Дархан бор хужир ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням, /Б.Адъяасүрэн/
Иргэн Л.Амар-Од нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

Оруулсан 2016-10-17 17:18:56
Үзсэн 96

Хэвлэх | Буцах