Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-17
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-наас 2016 оны 10 дугаар сарын 14-ний

 өдрийг хүртэлх шүүх хуралдааны тойм

                                                                       

         2016.10.10                                          

1. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутанд:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Батаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж  хохирогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

2. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минутанд:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон О.Гончигдоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1  жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар О.Гончигдоржид оногдуулсан 1  жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

                                                                   2016.10.11

3. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутанд:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Отгонлхагва, Ч.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Б.Отгонлхагвагийн эрүүл мэндийн байдал муу, бие махбодидоо хүнд гэмтэл авсан, шүүх хуралдааныг явуулах боломжгүй байдлыг  үндэслэн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг түдгэлзүүлэх тухай санал, хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Мөнх-Эрдэнэ, Б.Отгонлхагва нарт холбогдох хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

4. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт гэмт хэрэгт холбогдсон Б.Төрмөнхөд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Б.Төрмөнхийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж тус хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн байнаа.

5. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэмт хэрэгт холбогдсон Х.Наранцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж хохирогчийн өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 

  1.  

6. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсонД.Энхболд, Б.Долгормаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас оргосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Даваагийн Энхболдыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Д.Энхболд, Б.Долгормаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж хэргийг шийдвэрлэсэн байна.

           

7. 2016 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 11 цаг 00 минутанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон  шүүгдэгч Н.Басанжав, С.Дүгэржав нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

8. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минутанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Дарханбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

9. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.Мэндсайханд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2  жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Т.Мэндсайханд оногдуулсан 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

10. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 00 минутанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон П.Улаанхүүд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Улаанхүүгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Улаанхүүд оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

 

  1.  

 

11. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ш.Түвшинжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

12. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д.Буянбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

13. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон А.Дашдорж, Ш.Монголхүү, А.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураагүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж хэргийг шийдвэрлэсэн байна.

                                                                  2016.10.14

14. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Балжиннямд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

15. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон М.Уялгад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж М.Уялгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

16. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хээргт холбогдсон О.Хишиг-Очир, З.Гантуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

17. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ж.Даваажаргал, Ж.Гантулга  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Ж.Даваажаргал, Ж.Гантулга  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

18. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Г.Майнбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

 

 

Тойм бичсэн: М.Ариунтуяа

 

 

Оруулсан 2016-10-18 19:05:51
Үзсэн 147

Хэвлэх | Буцах