Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-14
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “I” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Тайгам-Алтай ХХК-ий нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.


11:00
Даргалагч: Шүүгч Л.Батбаатар
Иргэн С.Мейрамбекын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Иргэн Ж.Цэрэнноровын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Иргэн Г.Мөнхжаргал нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Д.Чанцалням
Чинтөгс ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийхээр товлов.

09:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн М.Мөнхцас нарын нэхэмжлэлтэй, СБД-н ӨГХА-д холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.3, 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Бизнесийн оргил ХЗХ-ий нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч Л.Өлзийсайхан
Мига-Эрин ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтал, газрын тосны газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

15:00
Даргалагч: Шүүгч Д.Халиуна
Иргэн С.Энхчимэгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын  маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

Оруулсан 2016-10-20 09:25:30
Үзсэн 62

Хэвлэх | Буцах