Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-18
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09 цаг 30 минут

Капитрон банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Хуртай ХК-д холбогдох “176,773,921 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

2. 09 цаг 30 минут

Т.Ганболдын нэхэмжлэлтэй хариуцагч З.Оюунболор, З.Нямсүрэн нарт холбогдох “үл хөдлөх хөрөнгө худалдаа, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

3. 10 цаг 00 минут

Б.Ганболдын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Нарангэрэл, Н.Батмөнх нарт холбогдох “2,407,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

4. 11 цаг 00 минут

Б.Ганболдын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Сайнжаргалд холбогдох “2,100,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааныг шүүхийн санаачлагаар хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

5. 11 цаг 00 минут

Б.Батболорын нэхэмжлэлтэй хариуцагч Р.Чаминчулуунд холбогдох “эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

6. 14 цаг 30 минут

Р.Уламбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Ихэрзаяад холбогдох “гэрлэлт цуцлуулах хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

7. 14 цаг 30 минут

Я.Аззаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Оюунбилигт холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

8. 16 цаг 00 минут

Н.Алтантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Отгонцэцэгт холбогдох “2 сая төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

9. 16 цаг 00 минут

Б.Энхзулын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Цогтгэрэлд холбогдох “гэрлэлт цуцлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

Оруулсан 2016-10-20 15:44:13
Үзсэн 66

Хэвлэх | Буцах