Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-17
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09 цаг 30 минут

С.Гандоржийн хүсэлттэй “Б.Буяндэлгэрийг эрэн сурвалжуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

2. 09 цаг 00 минут

М.Сүрэнхүүгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ганзориг, Б.Мөнгөнцэцэг нарт холбогдох “3 сая төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

3. 09 цаг 30 минут

Б.Төмөрбаатарын хүсэлттэй “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

4. 09 цаг 30 минут

Дархан Дулааны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Зоригтбаатарт холбогдох “1,901,087 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

5. 09 цаг 30 минут

Б.Жаргалсайханы хүсэлттэй “баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

6. 10 цаг 00 минут

Б.Золзаяагийн хүсэлттэй “О.Ижилцэцэгийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

7. 10 цаг 00 минут

Ж.Бүүвэйгийн хүсэлттэй “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

8. 10 цаг 10 минут

Т.Төвжаргалын хүсэлттэй “Н.Өлзийнямыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

9. 10 цаг 20 минут

С.Гандоржийн хүсэлттэй “Б.Ээсүрэнг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

10. 10 цаг 30 минут

Х.Мөнхбаярын хүсэлттэй “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

11. 11 цаг 00 минут

Б.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Тулгаад холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

12. 11 цаг 30 минут

Капитал банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ганболдод холбогдох “123,060,417 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

13. 14 цаг 00 минут

А.Одончимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Энхбаярт холбогдох “11,445,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч Ж.Энхбаярын өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14. 14 цаг 00 минут

Б.Буянжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Хавлетэд холбогдох “1,150,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

15. 14 цаг 30 минут

Г.Солонгын нэхэмжлэлтэй, хариуцагч Тулга сувилалд холбогдох “тушаал хүчингүй болгуулах ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

16. 14 цаг 30 минут

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шаргалдалай ХХК-д холбогдох “504,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

17. 15 цаг 30 минут

Кыю Эс Си ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Мөнхбаярт холбогдох “19,136,800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг, шүүгч Д.Алтантуяа, З.Тунгалагмаа

18. 16 цаг 30 минут

Мааньтын гол ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “өмчлөгчөөр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

19. 17 цаг 00 минут

Б.Одгэрэлийн хүсэлттэй “Баттогтохыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хүсэлт гаргагчийн хүсэлтээр хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

Оруулсан 2016-10-20 15:52:56
Үзсэн 68

Хэвлэх | Буцах