Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-20
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 10 цаг 00 минут

Шүүгч Т.Энхжаргалын даргалсан, шүүгдэгч Б.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 сар хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн.

2. 11 цаг 30 минут

Шүүгч П.Баттулгын даргалсан, шүүгдэгч К.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000187 дугаартай хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч К.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнө хураахгүйгээр 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

3. 11 цаг 30 минут

Даргалагч шүүгч Т.Батжаргал, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Л.Баярцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

 

Оруулсан 2016-10-21 11:14:45
Үзсэн 49

Хэвлэх | Буцах