Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-20
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09 цаг 00 минут

Л.Одгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан сумын 3-р багийн цэцэрлэгт холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

2. 09 цаг 00 минут

Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Энэрэл цогцолбор” сургуульд холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

3. 09 цаг 30 минут

Н.Буянцогтын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Эрдэнэбүрэнд холбогдох “12 сая төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

4. 10 цаг 00 минут

Д.Балдоржийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.Бямбадоржид холбогдох “14,100,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

5. 10 цаг 00 минут

Б.Түвшинтулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Төмөрлөгийн үйлдвэрт холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

6. 11 цаг 00 минут

Ш.Лхагвадуламын нэхэмжлэлтэй, хариуцагч “МББЛН” ХХК-д холбогдох “үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нэр дээр болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

7. 11 цаг 30 минут

Ч.Энхболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Төмөрлөгийн үйлдвэрт холбогдох “Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

8. 11 цаг 30 минут

Г.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Сарантуяад холбогдох “32,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

9. 11 цаг 30 минут

Эко хүрээ компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан Минжид холбогдох “25,564,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

10. 14 цаг 00 минут

Г.Нарангоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Анарт холбогдох “тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

11. 14 цаг 30 минут

Капитрон банкны нэхэмжлэлтэй, хариуцагч Поликом ХХК-д холбогдох “2,332,448,392,15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

12. 15 цаг 00 минут

Төрийн банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Отгонбаяр, Х.Сарантунгалаг нарт холбогдох “31,375,362,73 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

13. 16 цаг 00 минут

С.Цэрмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Альбишд холбогдох “4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

14. 16 цаг 30 минут

Г.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Залуучууд театр холбогдох “Тушаал хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн гэрч асуулгах тухай хүсэлтээр хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

15. 16 цаг 30 минут

Альфа Констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Болдхуяг, Б.Хишгээ нарт холбогдох “14,408,777 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

Оруулсан 2016-10-21 11:17:02
Үзсэн 58

Хэвлэх | Буцах