Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-20
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нэг. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас:

 

1. Х.Төмөрбаатар Х.Манлайбаатар, Х.Далайбаатар, Х.Хашбаатар нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг 1997 оны 10 дугаар сараас тооцож нөхөн олгохыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг

                       

Илтгэгч: Ерөнхий шүүгч Б.Болормаа

 

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг баримтлан Х.Төмөрбаатар нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан.

 

Хоёр. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

1. “БҮБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/570, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/62 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг хуучин тээврийн товчооны өмнө хэсэгт байрлах газарт “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт”-ыг дахин явуулах шийдвэр гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн  шаардлага бүхий захиргааны хэрэг

                       

Илтгэгч: Шүүгч Д.Сарангэрэл

 

Шийдвэрлэсэн байдал:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасныг баримтлан “БҮБУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл  хойшлуулсан.

 

Оруулсан 2016-10-21 17:24:06
Үзсэн 46

Хэвлэх | Буцах