Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-21
Шүүх Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

            Төв аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхээр

2016 оны 10 сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 сарын 21-ний өдрийн хооронд

хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2016.10.14                                                                                                               Зуунмод  сум

Даргалагч шүүгч Д.Алтантуул

Хурал эхэлсэн цаг: 10 цаг 00 минут

            Г.Золзаяагийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 Даргалагч шүүгч Д.Алтантуул

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Хурал эхэлсэн цаг: 10 цаг 00 минут

            Д.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулав.

 

Даргалагч шүүгч Д.Алтантуул

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

            Ц.Цэдэндамбаагийн нэхэмжлэлтэй Г.Болормаад холбогдох Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуул

Хурал эхэлсэн цаг: 14 цаг 00 минут

            “Хас” банкны нэхэмжлэлтэй, Т.Шинэтуяа, М.Басбиш нарт холбогдох Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуул

Хурал эхэлсэн цаг: 15 цаг 00 минут

            Д.Галхүүгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Даргалагч Д.Алтантуул

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Хурал эхэлсэн цаг: 10 цаг 00 минут

            Н.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Даргалагч шүүгч Б.Цолмон

2016.10.18

1. Д.Дашхоролын нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

 

Даргалагч шүүгч Б.Цолмон

2016.10.20

1. Н.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй С.Намжилдоржид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

 

Даргалагч шүүгч Б.Цолмон

2016.10.21

1. Агь ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Батсүрэнд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хойшлуулсан.

 

 

Оруулсан 2016-10-21 17:57:56
Үзсэн 55

Хэвлэх | Буцах