Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-17
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “I” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Иргэн Л.Сайнтуяагийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох газрын  маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч авах эрхээх хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.


10:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Иргэн Д.Наранбаярын нэхэмжлэлтэй, Төрийн тусгай хамгаалалттай газрын даргад холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Б.Адъасүрэн
Веллмарт ХХК-ий нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох газрын  маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Түшиг ээл ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Шүүгч Б.Адъасүрэн
Эй энд капитал ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргана гэсэн тул шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

14:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Арвижих мандал ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагчид холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмгөөлөгч авах эрхээр ханган шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлов.

15:30
Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16:00
Даргалагч: Шүүгч А.Насандэлгэр
Иргэн Г.Амаржаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “II” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч С.Оюунгэрэл
Их тохойрол ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

09:30
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Эм Жи Эй ХХК-ий нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яамд холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч М.Батзориг
Иргэн Н.Сувд нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яамд холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлов.

11:30
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Иргэн Б.Даариймаа нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

13:30
Даргалагч: Шүүгч С.Оюунгэрэл
Иргэн Д.Болдын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14:30
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Иргэн Ч.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр гуравдагч этгээдээс тайлбар авах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч Л.Батбаатар
Иргэн Б.Урангоогийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “III” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

10:00
Даргалагч: Шүүгч Л.Өлзийжаргал
Иргэн Х.Зочингаваа нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийхээр товлов.

10:30
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Тэргүүн гарц ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Иргэн П.Мөнхсайханы нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд зайшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Л.Өлзийжаргал
Мөнхболор ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын улсын байцаагч нарт холбогдох татварын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг баримтлан төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “IV” дүгээр танхимын шүүх хуралдааны тойм.

09:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Даяар хас ХХК-ий нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минутад хийхээр товлов.

10:00
Даргалагч: Шүүгч Ц.Одмаа
Дулаан сэтгэл нийгэмлэг НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын яамд холбогдох тусгай зөвшөөрлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлов.

11:00
Даргалагч: Шүүгч Н.Дамдинсүрэн
Корпорейт хотел энд конвейшн цент ХХК-ий нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-д дугаар зүйлийг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.

14:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Одмаа, шүүгч Н.Дамдинсүрэн
Иргэн Батсайханы нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч Н.Дамдинсүрэн
Иргэн Ууганбаярын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

15:00
Даргалагч: Шүүгч С.Төмөрбат
Иргэн Д.Янжмаагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох бүртгэлийн маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-д дугаар зүйлийг баримтлан гуравдагч этгээдийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэв.

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “V” дугаар танхимын шүүх хуралдааны тойм.

09:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн Ш.Жамсранжав нарын 3 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлов.

11:30
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Г.Нансалмаагийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13:30
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Иргэн М.Энхтуяа нарын 43 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдох бусад маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

14:00
Даргалагч: Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн
Эм Си Ди Си Электрик ХХК-ий нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын байцаагчид холбогдох актын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15:00
Даргалагч: Шүүгч Ц.Мөнхзул
Терөө энержи ХХК-ий нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутад хийхээр товлов.

16:00
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Иргэн Ж.Батбаярны и/т Б.Дэжидын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох ашигт малтмалын маргаан бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлов.

Оруулсан 2016-10-21 20:22:50
Үзсэн 91

Хэвлэх | Буцах