Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-21
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс  2016 оны 10 дугаар сарын 21-ний

 өдрийг хүртэлх шүүх хуралдааны тойм

2016.10.21                                                                                                           Зуунмод

2016.10.17

  1. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Х.Наранцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэцэхээр шүүх хуралдаан эхэлсэн боловч хохирогч ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулав.
  2. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Пүрэвбатад холбогдох хэргийг хянан хэлэцэхээр шүүх хуралдаан эхэлсэн боловч хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны улмаас шүүх хуралдааныг хойшлуулав.

                                                                   2016.10.18

  1. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар С.Балжиннямд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
  2. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар С.Энхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэцэхээр шүүх хуралдаан эхэлсэн боловч хохирогчийн өмгөөлөгч  шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны улмаас шүүх хуралдааныг хойшлуулав.
  3. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Н.Болдод холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж хохирогч шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хэргийг шийдвэрлэв.

                                                               2016.10.20

 

  1. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Г.Ганзориг, Э.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч шүүгдэгч Г.Ганзоригийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасны улмаас шүүх хуралдааныг хойшлуулав.

 

  1. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар Э.Сүхбаатарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч иргэдийн төлөөлөгч ирээгүйн улмаас шүүх хуралдааныг хойшлуулав.

 

                                                     2016.10.21

  1. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Л.Бямбаахүү, Д.Сэмжид, И.Ганчимэг нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан хэлэлцэж эхэлсэн боловч улсын яллагч эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг хойшлуулав.

 

Тойм бичсэн: Г.Сугармаа

                                                                                                                          

 

 

Оруулсан 2016-10-21 21:48:25
Үзсэн 59

Хэвлэх | Буцах