Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-21
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 09 цаг 30 минут

Б.Аръяа, А.Тамир нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Алтанцэцэгт холбогдох “23,568,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг 

2. 11 цаг 00 минут

С.Ачитын нэхэмжлэлтэй, хариуцагч Минж проперти ХХК-д холбогдох “Орон сууцны талбайн зөрүү 5,469,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

3. 12 цаг 00 минут

Ванг руй, Тин югуанг нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Ням-Очир, Ган хүдэр орд ХХК-д холбогдох “1,952,947,193 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

Оруулсан 2016-10-24 13:15:08
Үзсэн 64

Хэвлэх | Буцах