Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-20
Шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Т.Баярын нэхэмжлэлтэй, З.Батзоригт холбогдох    гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

Ж.Насанжаргалын нэхэмжлэлтэй, Ч.Эрдэнээд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс үүсэх үүрэг 5.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2.530.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэж,  зохигчид эвлэрэн хэлэлцсэнээр зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, Дөл түшиг ХХК-д  холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 110.428.510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, зохигчид эвлэрүүлэн зуучлагчид хандах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулаа.

Д.Баатарцогтын нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн ЗДТГ-т холбогдох ажил гүйцэгэх гэрээний үүргийн биелэлт 9.186.526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Оруулсан 2016-10-25 09:56:30
Үзсэн 54

Хэвлэх | Буцах