Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-13
Шүүх Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1.Б.Эрдэнэтуяа, Б.Батдаваа, Д.Чимэддорж нарын нэхэмжлэлтэй, Д.Нандинхишиг, С.Шаравдорж нарт холбогдох    цалин 3055000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,

2. Ц.Отгонжаргал, Б.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, “Хангайн гурил” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар зохигч эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож,

3.Д.Банзрагчийн нэхэмжлэлтэй, “Мэдээлэл холбоо сүлжээ”ХХК-д холбогдох 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/04 тоот тушаал хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

4.Х.Нэргүйгийн нэхэмжлэлтэй, ХААМСҮТөд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж тус тус шийдвэрлэсэн байна.

Оруулсан 2016-11-01 11:52:32
Үзсэн 123

Хэвлэх | Буцах