Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-19
Шүүх Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм
2016 оны 10-р сарын 19, Лхагва гариг, 11:20

 

Тус шүүх нь 2015 оны үлдэгдэл 5 хэрэг, нэхэмжлэлээс гадна 2016 онд нийт 28 нэхэмжлэл хүлээн авснаас 13 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 нэхэмжлэлийг буцааж, 1 хэргийг тусгаарлаж, 1 хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, 20 хэрэг хянан шийдвэрлэж, үүнээс 14 хэргийг шийдвэрээр, 7 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

 

Эрх зүйн төрлөөр нь ангилж үзвэл:

  • Төрийн албаны маргаан- 55%,
  • Татварын маргаан-10%
  • Улсын байцаагчийн акттай холбоотой маргаан-5%
  • Газрын маргаан-10%
  • Нийгмийн даатгалтай холбоотой маргаан-15%
  • Улсын бүртгэлтэй холбоотой маргаан-5%
  • Сонгуультай холбоотой маргаан-5%-ийг эзэлж байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн 14 хэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 7, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан 3, бүхэлд нь хэрэгсэхгүй болсон 4, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 7 хэргийн 3 нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, 4 хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Оруулсан 2016-11-01 12:08:02
Үзсэн 56

Хэвлэх | Буцах