Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-21
Шүүх Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Харчин овогт Дулмаагийн Сайнхүү /РД: ZK 69073117/-г Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 102 өдрийн олговорт 2 985 326 /хоёр сая есөн зуун наян таван мянга гурван зуун хорин зургаан/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Д.Сайнхүүд олгосугай” гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 132915 төгрөгийг хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж  тус тус өөрчилж,  энэхүү 4, 5 дахь заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

Тойм бичсэн: Шүүгчийн туслах Б.Бүжмаа

Оруулсан 2016-11-15 11:28:01
Үзсэн 111

Хэвлэх | Буцах