Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-13
Шүүх Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүх хуралдааны тойм

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

01. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2016/00176 дугаар шийдвэртэй, Б.Нямдэлгэрийн нэхэмжлэлтэй, “Шим-Ус” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.

02. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00140 дугаар шийдвэртэй, Г.Мөнхжавын нэхэмжлэлтэй, А.Чимгээд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.

03. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаар шийдвэртэй, Ц.Бат-Оргилын нэхэмжлэлтэй, Шин Жин Лю ди ван ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.

04. Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШШ2016/00136 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Оюу мандал” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэв.

 

 

       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяа

 

Оруулсан 2016-11-30 13:57:30
Үзсэн 125

Хэвлэх | Буцах