Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-09-30
Шүүх Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүх хуралдааны тойм

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр

01. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00307 дугаар шийдвэртэй, Н.Цэцгээгийн хүсэлттэй  иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэв.

02. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2016/00306 дугаар шийдвэртэй, М.Гэрэлмаагийн хүсэлттэй  иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэв.

03. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 153\ШШ2016\00285 дугаар шийдвэртэй, Т.Отгонбаатарын нэхэмжлэлтэй, А.Лхагва-Очирт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулав.

04. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00132 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар магадлалтай, З.Цэвэлийн нэхэмжлэлтэй, Д.Энхтөрд холбогдох иргэний хэргийн магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай  хүсэлтийг үндэслэн хянан хэлэлцэж, “Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00132 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар магадлалыг хэвээр үлдээж” шийдвэрлэв.

05. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 153/ШШ2016/00270 дугаар шийдвэртэй, Ч.Цэрэнбүтэдийн нэхэмжлэлтэй, А.Дарьхандад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав.

 

       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяа

 

Оруулсан 2016-11-30 14:02:00
Үзсэн 84

Хэвлэх | Буцах