Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-10-10
Шүүх Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхийн шүүх хуралдааны тойм

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

 

01. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00357 дугаар шийдвэртэй, ХААН банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, Б.Баянмөнхөд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэв.

02. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00347 дугаар шийдвэртэй, Д.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, Жаргалант сумын 7 дугаар 12 жилийн бүрэн дунд сургуульд холбогдох  иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж” шийдвэрлэв.

 

 

       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяа

 

Оруулсан 2016-11-30 14:02:53
Үзсэн 89

Хэвлэх | Буцах