Шүүх хуралдааны тойм

Огноо 2016-06-21
Шүүх Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Иргэн:

  1. Л.Өнөржаргалын нэхэмжлэлтэй Аймгийн нэгдсэн эмнэлэг, эмч Л.Цэрэндолгор, Б.Дашзэвэг, Ц.Жамбалсүрэн нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр  сар 05-ны өдрийн 151/ШШ2016/00299 дугаар шийдвэрийн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан.
  2. Э.Мөнхбатын нэхэмжлэлтэй, Б.Зандармаад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар  сар 17-ны өдрийн 151/ШШ2016/00446 шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан
  3. Б.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй, П.Энхдэмбэрэлд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар  сар 13-ны өдрийн 151/ШШ2016/00442 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

 

Тойм бичсэн: Шүүгчийн туслах Г.Энхтамир

 

Оруулсан 2017-01-16 11:46:06
Үзсэн 114

Хэвлэх | Буцах